팝업레이어 알림

팝업레이어 알림이 없습니다.

Монгол улс
Улаанбаатар хотын агаарын чанарыгсайжруулах
мастер төлөвлөгөө

Төслийн танилцуулга

2020~2021 онд ECO and PARTNERS, LLC нь БНСУ-ын Байгаль орчны корпораци болон агаарын чанарын салбар чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран БНСУ-ын Байгаль орчны яамны дэмжлэгээр Монгол улсын Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсрууллаа. МУ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-аас Монгол тал хариуцсан Counterpart(хамтрагч)болон оролцож, солонгос мэргэжилтэнүүдийн багт Монголын агаарын удирдлага-хяналтын байдал(хууль тогтоомж, бодлого, тогтолцоо зэрэг)-ын тухай мэдээллээр хангаж, сайжруулах шаардлагатай тал дээр дэмжлэг хүссэн юм. Ажлын явцад МУ-ын Зам, тээвэр хөгжлийн яам , Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг төрийн яам, байгууллагуудаас гаргасан саналыг нэгтгэж, агаар бохирдуулагч эх үүсвэр тус бүрийг хамруулсан хамтын ажиллагааны төслийн12 санал(үндсэн 2 төслийн саналыг багтаасан) болон бодлогын 7 саналыг гарган авч санал болгон дэвшүүлсэн.

Агаарын чанарыг сайжруулах хамтын ажиллагааны төсөл нь УБ хотод ICT-д суурилсан агаарын чанарын нэгдсэн систем бий болгох төсөл, МУ-ын хуучин дизель хөдөлгүүртэй автомашины утааг бууруулахын тулд DPF шүүлтүүрийг туршилтаар нэвтрүүлэх төсөл, УБ хотын ДЦС-д бохирдлоос урьдчилан сэргийлэх(цахилгаан үнс баригч, хүхэр цэвэршүүлэгч) төхөөрөмж суурилуулах төсөл, Хийн түлшээр ажилладаг HOB(халаалтын зуух) нэвтрүүлэх төсөл зэрэг болно.

УБ хотод ICT-д суурилсан агаарын чанарын нэгдсэн систем бий болгох төсөл

МУ-ын хуучин дизель хөдөлгүүртэй автомашины утааг бууруулахын тулд DPF шүүлтүүрийг туршилтаар нэвтрүүлэх төсөл

УБ хотын ДЦС-д бохирдол цэвэршүүлэх(бохирдлоос урьдчилан сэргийлэх) төхөөрөмж суурилуулах төсөл

Хийн түлшээр ажилладаг HOBs(халаалтын зуух) нэвтрүүлэх төсөл

Төсөл хэрэгжүүлэх тогтолцоо